Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-08-26

Өнөөдөр /2022.08.26/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаар
1.Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай
2.Аймгийн 2022 оны батлагдсан төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай
3.Өмчийн харилцааны асуудал хэлэлцэнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%