Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛИ ЯНЬЖЮНЬ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2022-06-21

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймагт айлчлан аймгийн удирдлагууд хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймагтай бусад аймгаас илүү хамтын ажиллагаа сайтай, найрсаг холбоотой гэдгийг цохон тэмдэглээд цаашид илүү өргөн хүрээн хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат талархал илэрхийлж, бүх төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс чадах зүйлээ хийхээ амлаж Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд албан ёсоор урилаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%