Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2022-07-05

Улсын Их Хурал, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зохион байгуулж буй Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт Дорноговь аймагт болж өндөрлөлөө. Сургалтын хөтөлбөр, сэдвийн хүрээнд Засгийн газрын референт Д.Ганбат, НӨУБИЧБ төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар сургалт хийж, мэдээлэл өгсөн бөгөөд сургалтанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын албаны 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%