Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС "ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ АЙМАГ, ДҮҮРЭГ ХАРИУЦСАН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭН ТОМИЛЛОО

2022-09-01

Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо 2022 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн албан хаагч, нийт 62 хүн хамрагдаж, Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн сургагч багшийн гэрчилгээг гардан авлаа. Тус сургалтанд аймгийн ЗДТГ -ын ТЗУХ-ын дарга Н.Түвшинжаргал, аймгийн ИТХ -ын ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр нар хамрагдаж сургагч багшийн гэрчилгээг гардан авлаа. Эдгээр албан хаагчид нь Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэгдсэн анхны сургагч багш нар бөгөөд тэднийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн тус Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрөөр бэлтгэгдсэн тэд ирэх сараас 21 аймаг, нийслэл дэх сонгуулийн насны иргэд, залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг явуулж эхэлнэ.
Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгох, сургалтыг өргөн хүрээнд тогтмолжуулахын тулд сонгуулийн хууль тогтоомжид заасан ард нийтийн санал асуулга, сонгууль зохион байгуулах, бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулах эрхийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан тоот илгээж, өөрийн харьяа аймаг/дүүрэгт томилогдсон сургагч багш нартай хамтран ажиллах болно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%