Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-09-15

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо харьяалагдах асуудлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдлаа.

            Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн 2022 оны хагас жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт,
  2. 2022 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж санал, дүгнэлт гаргалаа.

            Хуралдаанд:

Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Бямбагэрэл,

Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, ИТХ-ын Төлөөлөгч В.Хүрэлбаатар, Л.Лувсанцэрэн нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%