Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ААС ХЯНАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЗЭРЭГ, ЦЭЦЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-10-03

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” ажлын хэсэг Зэрэг, Цэцэг сумдад /2022.10.01/ ажиллалаа.
Зэрэг суманд:
✅Инженерийн шугам сүлжээний өргөтгөл
✅Бургасан багийн зарим айл өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбох
✅Сумын төвийн ногоон байгууламжийн хайс
✅Цэцэрлэгийн хуучин барилгын их засвар зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил
Цэцэг суманд:
✅Хавцгай амны услалтын систем
✅250 хүний суудалтай спорт заал
✅Ховд аймгийн иргэдэд олгож байгаа бүхэл нүүрсний олголтын нөхцөл байдал
✅МоЭнКо компани Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа замын зогсоол зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Дээрх сумдад хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц удаашралтай, зарим гүйцэтгэгч компаний ажил хангалтгүй, дутуу хийгдсэн учраас ажлаа эрчимжүүлэх талаар хугацаатай албан шаардлага өгөхөөр боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%