Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Цайны зам” өв соёлын III наадам өндөрлөлөө

2022-09-29

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр, гурван цэнхэр төвтэй 5 од аялал жуулчлалын хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлсэн байдаг.
Энэ зорилтын дагуу Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, өв соёлоороо дамжуулан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл урлагийн газар, БОАЖГ болон мэргэжлийн бусад байгууллагууд хамтран “Цайны зам” өв соёлын наадмыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Наадмын хүрээнд явагдсан соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдын шагналыг өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол туургатны туульчдын уралдаанд:
Нэгдүгээр байр Мөнххайрхан сумаас оролцогч Ц.Цэндсүрэн
Хоёрдугаар байр Дуут сумаас оролцогч У.Зундуй
Гуравдугаар байр Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа
Тусгай байрт Дуут сумаас оролцогч О.Үнэнбат, Б.Лхагвацэрэн
Цуурын төрөлд:
Нэгдүгээр байр Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа
Хоёрдугаар байр Дуут сумаас оролцогч Д.Намуунцэцэг
Гуравдугаар байр Мөнххайрхан сумаас оролцогч Бат-Эрдэнэ
Тусгай байр Баян-Өлгий аймгаас оролцогч Телебек
Шилдэг багшаар Дуут сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш Н.Дамдиндорж
Монгол туургатны уран нугаралтын уралдаанд:
Хүүхэд насны гоцлол төрөлд:
Нэгдүгээр байр Ууганзаяа
Хоёрдугаар байр Саранзаяа
Гуравдугаар байр Эгшиглэн,
Тусгай байр Мөнхзаяа
Хүүхэд насны хамтлаг төрөлд:
Нэгдүгээр байр Жаргалант сумын Их өв хамтлаг
Хоёрдугаар байр Цэцэг сумын Урангогцоо хамтлаг
Гуравдугаар байр Цэцэг сумын Хүн сарнай хамтлаг
16 наснаас дээшх гоцлол төрөлд:
Нэгдүгээр байр Марал-Эрдэнэ
Хоёрдугаар байр Шүрэнцэцэг
Гуравдугаар байр Анун
Бий биелгээний аймгийн уралдаанд
Хамтлаг төрөлд:
Нэгдүгээр байр Манхан сум
Хоёрдугаар байр Зэрэг сум
Гуравдугаар байр Булган сум
Тусгай байр Алтай сум
Шилдэг өв тээгч бийчид:
Нэгдүгээр байр Алтай сумаас оролцогч Баяраа шилдэг билэг авьяастан
Хоёрдугаар байр Манхан сумаас оролцогч Бадамцэцэг шилдэг биелээч
Гуравдугаар байр Буянт сумаас оролцогч Халиун шилдэг өвлөн уламжлагч
Бии биелгээний гоцлол төрөлд:
Нэгдүгээр байр Оюунгэрэл
Хоёрдугаар байр Маралжингоо
Гуравдугаар байр Энхсайхан
Тусгай байр Отгонцэцэг, Номинжин
Баруун монголын алдарт морин хуурч, МУУГЗ М.Довчингийн нэрэмжит Морин хуурын уралдаан
Бага насны төрөлд М.Бүрэнтөгс
Дунд насны төрөлд Г.Эгшиглэн
Ахлах ангийн төрөлд Бямбадорж
Хамтлаг төрөлд Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн Эгшиглэнт аялгуу хамтлаг тэргүүн байрт тус тус шалгарлаа.
Харин шилдэг өвлөн уламжлагчаар Гомбожав
Шилдэг тоглогчоор Бямбадорж
Шилдэг өвлөн суралцагчаар Сүхбаатар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%