Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ /2022.10.01/

2022-10-01

Улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж залуу нас, халуун сэтгэлээ зориулсан, ирээдүй хойч, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж буй үе үеийн ахмадууд, буянтай буурлууддаа  "Олон Улсын ахмадын өдөр"-ийн баярын мэнд хүргэе.

Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Бүлтэнхүүгийн Мөнхбат

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%