Өнөөдөр /2022.10.03/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- Хүнсний бүтээгдэхүүний хяналт, аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого үйл ажиллагаа,
- Авто зам, явган замын засварын ажил, цахилгаан эрчим хүч, хаягжилтын ажлын чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт түүний явц, гүйцэтгэлтэй тус тус танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.
Хуралдаанд:
Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан,
Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Д.Уянга, Б.Болортунгалаг,
Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл инновац, хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батболд нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА