Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.

2022-10-08

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж залуу нас, халуун сэтгэлээ зориулсан, ирээдүй хойч, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж буй ахмадууд, буянтай буурлууддаа зориулж "Олон Улсын ахмадын өдөр"-ийн баярын өдрийг тохиолдуулан урлагийн тоглолт зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай, ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ч.Дэчингалсан, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч Т.Найдан, Л.Баярсайхан, Д.Уянга, Н.Бямбагэрэл, В.Хүрэлбаатар, Б.Болортунгалаг, Б.Насанбат, Ч.Ариунчимэг, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, МАН-ын Ахмадын хорооны дарга Д.Цэвээнжав, дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа,  хэлтэс албадын дарга, хороодын Засаг дарга нар  оролцож хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баяр хүргэн эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%