Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022” ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО.

2022-10-08

         Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд дүүргийнхээ иргэд, аж ахуй нэгжүүдийг оролцуулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдсан “ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022” үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт юм.

           Чуулга уулзалтад Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, төрөөс үзүүлж буй бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтууд болон тулгамдаж буй асуудал, жижиг, дунд үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн юм.

          Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат хэлсэн үгэндээ “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2021 онд “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” хөтөлбөрийг баталж бодлого, чиглэлдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ саналыг тусган хэрэгжилтийг хангах чиглэл баримтлан ажиллаж байна.

Энэ ч утгаараа өнөөдрийн энэхүү чуулга уулзалт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүдийн санаа бодол, тэдэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар мэдээлэл авч цаашдын бодлого, хийж хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагаандаа тусгахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна гэж харж байна. Бидний гол үүрэг бол иргэд, үйлдвэрлэгч та бүгдийнхээ санаа бодлыг хүлээн авч дараа дараагийн шатанд уламжлан дэмжин ажиллах юм. Мөн бид жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг бодлогын хувьд дэмжин, дүүргийн брэндийг бий болгож, хамтраад цогц хэлбэрээр хөгжих боломж нээлттэй байгаа. Энэ хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого, чиглэл баримтлан ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.” хэмээн онцоллоо.

          Уулзалтад “Төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа бодлогын дэмжлэг ба өнөөгийн байдал” болон “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал ба гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлгүүд болж, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих дэмжих төв ТӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Зээлийн батлан даалтын сангийн ахлах мэргэжилтэн М.Баярмаа нар илтгэл тавьж, панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Чуулганы үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлээр загварын үзүүлбэр үзүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

                           ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%