Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ.

2022-10-08

         Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдаанд улс аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаж хүчийг үзлээ.

          Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн  Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид оролцлоо.

          Мөн энэхүү хүчит бөхийн барилдааныг Чингэлтэй дүүрэгтэй гадаад хамтын ажиллагаатай Япон улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи, Нарийн бичгийн хэлтсийн дарга Ямашита Ацүши, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Мүрамацү Юкимаса болон бусад зочид төлөөлөгчид, АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн зэрэг хүндэт зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

           Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдарт” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.

          Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарсан юм.

          Дунд шөвгийн долоод Улсын харцага Ц.Бямба-Отгон, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.

          Мөн “Уран барилдаант бөх”-өөр Өвөрхангай аймгийн харьяат аймгийн харцага Б.Өлзийсайхан, “Улсын цолонд ойрхон бөх”-өөр Увс аймгийн харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр нар шалгаран Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар шагналыг гардуулан өглөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%