Өнөөдөр /2022.10.20/ Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хорооны өсвөр насны хүүхдүүдэд зориулан “Хувь хүний гоо зүй, өөрийгөө өөрчилж бусдад нөлөөлөх нь” сургалтыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн ГХУСАЗСЗ, хороодын хамтарсан багууд санаачлан Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, "Андра академи"-тай хамтран нийт 200 гаруй өсвөр насны хүүхдүүдийг хамруулан зохион байгууллаа.
Мөн сургалтад хамрагдсан хүүхдүүдэд “Андра академи”-д 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, сургагч багшаар “Андра академи”-ийн захирал Х.Бадамгэрэл нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА