Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

2022-09-10

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 27 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 85 дахь жил тохиож байна.🙏🙏🙏
Энэхүү арга хэмжээг 2022.09.10-ны өдөр Тоонот толгойд зохион байгуулж, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, нутгийн зон олон, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, өвөг дээдсээ санан дурсан сүүн цацал, 108 зул өргөж, буян ном айлдан, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэхүү арга хэмжээнд зориулан ЕБС-ын сурагчдын дунд "Хэлмэгдүүлэлтийн талаар миний ойлголт" эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, нийт 43 эссэ ирүүлснээс 1-р байранд 8а ангийн сурагч Г.Дүүрэнтүшиг 2-р байранд 9а ангийн сурагч А.Ууганбаяр 3-р байранд 8а ангийн сурагч Э.Дулмаа нар шалгаран, шагналыг арга хэмжээн дээр ИТХ-ын дарга, Засаг дарга нар гардуулж, эссэг нутгийн зон олондоо уншиж танилцуулав.
ИТХ-ын АЖЛЫН АЛБА, ЦАУЗБСК

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%