Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРООНООС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-07

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооноос “Төрийн албан хаагч, иргэд хоорондын харилцаа хандлага, хамтын ажиллагааг сайжруулах нь” сургалтыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын  хэлтэс, 1-24 дүгээр хороод, “Хүний нөөцийн судлагааны үндэсний төв”-ийн захирал Г.Тэгшбүрэнтэй хамтран нийт 500 гаруй албан хаагчдад зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ, “Нийт албан хаагчдад тус сургалтад идэвх санаачлагатай хамрагдаж буйд талархал дэвшүүлээд, энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад ёс зүй, ур чадвар, харилцаа  хандлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллийг өгөх төр, иргэний харилцааг сайжруулж хамтын ажиллагаа үр өгөөжтэй болоход чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Мөн Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Дэлгэрбат хурлын хорооны эрхлэх асуудлын талаар мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Зөвлөлийн гишүүд, Хурлын Ажлын алба болон Засаг даргын Тамгын ажилтан албан хаагчид, хороодын Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч ба сайн иргэдийн зөвлөлийн ахлагч, гишүүд, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.

Хурлын Ажлын алба

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%