Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-12-23

Дархан Сумын ИТХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан энэ сарын 16-ны өдөр болно.
Хороодын үйл ажиллагааны журмын дагуу хороод нь ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал, дүгнэлт гаргах чиг үүргийн дагуу Сумын ИТХ-ын Нутгийн Удирдлагын хөгжлийн хороо хуралдаж ээлжит 13 хуралдаанаар хэлэлцүүлэх "Дархан Сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны тайлан" болон "Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөдөлмөрийн дотоод журам"-ын төсөлтэй танилцлаа.
Тус хорооны хурлаас гарсан дүгнэлтийг Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанд танилцуулах юм.
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%