Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

2023-01-02

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
  2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  4. 168 см-ээс дээш өндөртэй
  5. Биеийн зөв хөгжилтэй
  6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  2. Ял шийтгэлийн лавлагаа
  3. Төрийн албан хаагчийн анкет
  4. Гурван үеийн түүх
  5. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
  7. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  8. Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  9. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  10. Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Холбоо барих утас: 88078737

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%