Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АХМАД НАСТАНД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-11

     Өнөөдөр /2023.01.11/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, Чингэлтэй дүүргийн Соёлын төв, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэл судлалын үндэсний төв ТББ-тай хамтран “Ахмад настанд зөвлөх үйлчилгээ” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.

     Тус өдөрлөгийг нээж дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга Т.Уламбаяр, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар үг хэллээ.

     Энэхүү сургалтаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Цэцгээ “Хүний эрхийн ойлголт, ахмад настны эрх” сэдвээр хүний эрхийн суурь ойлголт, ахмад настны тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

     Мөн Сэтгэл судлалын үндэсний төв ТББ-ын зөвлөлийн албаны дарга, сэтгэл судлаач Г.Отгонцэцэг “Сэтгэл зүйн эрүүл байдал- Амьдралын чанар” сэдвээр эрүүл амьдрах талаар тус тус сургалт, мэдээллийг өглөө.

     Тус өдөрлөгт ИТХ-ын Төлөөлөгч, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүн Ж.Чимэдцогзол, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг, 1-24 дүгээр хороодын 120 гаруй ахмад настан оролцож Хүний эрх болон Ахмад настны эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авлаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%