Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРӨӨР ХҮҮХЭД БАГАЧУУДАД МЭДЛЭГ ОЮУНД НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ

2023-01-17

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн энэхүү өдрөөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийтийн номын сантай хамтран Үндсэн хуулийн номнуудаар үзэсгэлэн гаргаж, ном унших эрх чөлөөг нээж өнөөдөр хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт Уншигчийн картыг нь Аймгийн ИТХ-аас үнэгүй нээн мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийв.

Тэртээ 1992 оны 01 дүгээр сарн 13-ны өдрийн яг энэ өдөр энэ цагт /11 цаг 35 мин/-д БНМАУ-ын Ардын Их Хурлын 429 депутатууд, түүний дотор Хэнтий аймгийн 23 депутат оролцон Ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан энэ өдрийн 11.35 цагт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, АИТХ-ын Хяналт дүн шинжилгээ, Хууль эрхзүйн хэлстийн дарга Ү.Энх-Ариунаа, Үндсэн хууль батлагч депутат С.Ганболд нар Нийтийн номын санд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудтай уулзан санал солилцлоо.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрдмийн их алсад нь амжилт хүсч, эрдэм мэдлэгийн дээд номтой нөхөрлөх үйлсийг нь дэмжин ажиллаж байгаадаа талархан, Та нар Монголын ирээдүйн Их эзэд шүү хэмээн албаны хүмүүс талархал илэрхийллээ.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%