Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨСВӨР НАСНЫ ЭЭЖҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

2023-01-17

 

 

Канад Улсын ЗГ-ын дэмжлэгтэй “Сайн боловсролын төлөө төв” ТББ санаачлан Монгол улсын өсвөр насны ээжүүдийг сэтгэл зүйн, хувь хүний хувьд нийгмийн амьдралд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх төсөл Хэнтий аймгийн Хэрлэн суманд хэрэгжихээр боллоо.

Уг төслийн хүрээнд шаардлагатай судалгаа мэдээллийг гаргаж хамтран ажиллах үүрэг чиглэлийг Аймгийн эрүүл мэнд, Боловсролын салбар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажилтнуудад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун уулзаж үүрэг чиглэл өглөө.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр залуу ээжүүдэд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, өөртөө итгэлтэй хүчирхэг эмэгтэй болоход нь туслах, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, , Бие биенээсээ суралцах, танилцах, сэтгэлзүйн зөвлөгөө, хөгжих үйл ажиллагаа зэргийг эзэмшүүлж олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%