Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХЭН САЙН БИЧИХ ВЭ” УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2023-01-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан “ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХЭН САЙН БИЧИХ ВЭ” зарласан уралдааны дүн гарлаа.

Уралдаанд :

НЭГДҮГЭЭР байрыг Лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч С.Маралмаа,

ДЭД байрыг Лаборатори Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Т.Яруусайхан

ГУТГААР байрыг ТЭМҮҮЖИН ЦС-ийн сурагч Б.Солонго

ТУСГАЙ байрыг Батноров сумын ЕБС-ийн сурагч А.Ариунзаяа

ТУСГАЙ байрыг Батноров сумын ЕБС-ийн сурагч Ө.Анударь нар тус тус шалгарлаа.

Уралдаанд нийт 52 материал ирж шүүгчээр БШУГ-ын Эх хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхчимэг, Нэгдүгээр сургуулийн Монгол хэлний багш Э.Нацагсэвжид, Хэрлэн 4-р сургуулийн Монгол хэлний багш Х.Балдандорж, Тэмүүжин цогцолбор сургуулийн Монгол хэлний багш М.Дуламжав нар ажилласан юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%