Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн сайд, Хүнс Хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн A/160,A/73 дугаар тушаалаар баталсан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Малчдын бүлэг ажилуулах үлгэрчилсэн дүрэм, Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Эзэнтэй мал” арга хэмжээг АИТХ-ын дарга, Цагдаагийн газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу 1 сарын хугацаанд зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд идэвхи санаачлага гарган ажилласан “ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2-р багийн “ Бүрэнхаан” малчдын бүлэг 1-р байр өргөмжлөл, мөнгөн шагналаар, Баян-Овоо сумын “ Бунхант овоо “ малчдын бүлэг 2- р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.