Өнөөдөр УИХ-ын ЦИдэрбат болон Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар БЗӨБЦТССалбар, “Харгуй” ТӨХК, Хэнтий аймгийн Мал эмнэлэг, Хот тохижолт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хэнтий аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс зэрэг 6 байгууллагын 220 гаруй төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтаар УИХ-ын 2022 оны намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдсэн асуудлыг Хууль эрх зүй, Эдийн Засаг, Нийгмийн бодлогын хүрээнд багцлан танилцуулж, Засгийн газрын онцлог шийдвэр, тойргийн гишүүдийн ажил, орон нутгийн төсвийн мэдээллийг хүргэлээ.
Төрийн албан хаагчдаас орон нутгийн цалингийн нэмэгдэл, Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбогдсон хязгаарлалт орон нутагт төрийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа тухай /томилолт, холбооны зардал, урсгал зардал хасагдсан/, төрийн үйлчилгээний байгууллагын цалингаас шалтгаалж мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орох болсон, төрийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал тулгамдсан учраас төрийн албан хаагчдын орон сууцны асуудалд нэгдсэн зохицуулалт бодлого чухлыг дурьдаж байв.