УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндмийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны эмнэлэгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл нар Хэнтий аймагт ажиллаж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нарын хамт Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонссон иргэддээ ойр уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын ажилчид, Сумдын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчид хамрагдаж салбартаа болон хувийн амьдралдаа тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцлаа.
Хэнтий аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт 1056 ажилтан албан хаагчид ажилладаг ба энэ үеэр 18 албан хаагч асуудал дэвшүүлж давхардсан тоогоор 50 гаруй асуулт асуун цаг тухайд нь хариултаа авч байгаадаа талархаж байв.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн алсын дуудлагын автомашин Хэнтий аймгийн Биндэр, Баян-Овоо сумд болон