Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжид тус сумаас 10 өрх хамрагдав.

2023-02-02

    Аймгийн улаан загалмайн нийгэмлэгийн 2022 оны татварын төлөвлөгөөг Уянга сумын УЗН-ийн анхан шатны хороо 2 сая 610 мянган төгрөг татварт төвлөрүүлж жилийн төлөвлөгөөгөө 200  гаран хувиар биелүүлжээ. Орлого сайн төвлөрүүлсэн сумдаас 10 өрхийг сонгон тусламжинд хамрууллаа.   

  Үүнд тус сумын 8 багаас өрх толгойлсон эцэг ,эх, отроор өвөлжиж буй өрх , жирэмсэн эхтэй амьдрал хүнд 10 өрхүүдийг сонгон хамруулж нэг өрхөд 370000 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олголоо. Нийт 10 өрхөд 3,700,000 төгрөгийн тусламж олгож батламж гардуулав.

Зураг дээр : Сумын УЗН-ийн анхан шатны хорооны дарга Г.Сангилэг, нарийн бичгийн дарга П.Ожидмаа нар тусламжинд хамрагдсан зарим өрхөд батламж гардуулж байгаа нь.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%