Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулууны урилгаар 2022 оны 10 дугаар сард БНСУ-ын Танжин хотын удирдлагууд Хэнтий аймагт айлчилж энэ үеэр олон талт ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ-нд гарын үсэг үзэглэсэн.
Гэрээний хэрэгжилтийн хүрээнд 2022 оны 12-р сарын 20-ноос 2023 оны 1-р сарын 5-ны хооронд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг “JUMP ACADEMY”-аар дамжуулан цахимаар бүртгэж, 2 шатны сонгон шалгаруулалтаар 9 иргэн тэнцэж 5 сарын хугацаанд ажиллаад эргэж нутагтаа ирэхээр гэрээ байгууллаа.
Эдгээр иргэд 2-р сарын 27-ны өдөр явах бөгөөд тэдэнд орон нутгийн удирдлагын зүгээс баяр хүргэж, гэрээний үүргээ сайн биелүүлэх, тухайн улсын газар тариалан, жимс жимсгэний сайн туршлагуудыг судалж, шинэ санаа, технологи сурч орон нутагтаа нэвтрүүлэх, нутагшуулах үүрэг чиглэлийг өглөө. Ийм тохиолдолд орон нутгаас дэмжлэг үзүүлэн цаашид хамтран ажиллах, аймгийн ИТХ-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-р хуралдааны 03 дугаар тогтоолоор батлагдсан хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэхэд тодорхой хувь нэмрээ оруулахыг санал болголоо.