Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын 2023 оны анхны уулзалт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болов. Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хурлын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, 15 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 18 сумын Засаг дарга, Бэрх хотын Захирагч нар оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун: “Хурлын хуралдаанаар хэлэлцэж Хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол, хамрах хүрээ, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа эсэх, аймаг сумдын Засаг даргын үйл ажиллагаа, урт, дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлж байгаа эсэхэд анхаарч ажиллах шаардлага байна.
Аймаг сумын түвшинд бодлого боловсруулах, тооцоо судалгаатай байх, бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, тогтоолын төсөл, баримт бичгийн хуулийн үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг зөв тусгах, хэл найруулагын алдаа мадагийг засаж залруулах зэрэгт тухай асуудлыг хариуцаж байгаа, боловсруулсан бүх талууд маш анхааралтай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Шийдвэр тогтоол гаргах, батлах нэг хэрэг, хамгийн гол нь хяналт, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа нь чухал байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Төрийн байгууллага аливаа баяр ёслол, хүлээн авалтанд 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг хэрэглэхийг хориглох” шийдвэр гаргасаныг жигд хариуцлагатай хэрэгжүүлж, төрийн алба, төрийн албан хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхад анхаарч, олон нийтэд манлайлал үзүүлж ажиллах ёстой. 2022 онд аймгийн хэмжээнд энэ онд 400,0 мянган мод тарих зорилтыг дэвшүүлж, 591 мянган мод тарьсан дүн мэдээг бидэнд гаргаж өгсөн, ургасан нь хэд байгааг ажил болгож шалгаарай. Аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд сумын удирдлагууд ихээхэн анхаарч төлөвлөсөн ажил асуудлуудад ач холбогдол өгч тодорхой цаг гарган ажиллах хэрэгтэй байна.” гэсэн үүрэг чиглэлийг өглөө.