Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИНДЭР, БАТШИРЭЭТ СУМДЫН 160 ГАРУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023-02-09

 

 

 “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Иргэдээ сонсох уулзалтыг аймгийнхаа бүх сумдад хүрч зохион байгуулж байна.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймаг орон нутгаа төлөөлж Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нар Батширээт, Биндэр суманд ажиллаж нийт 160 гаруй иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллалаа.

 

Уулзалтын эхэнд өнгөрсөн жил “Эргэх холбоо-52” уулзалтын хүрээнд биндэрчүүдээс гарсан БИНДЭР СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН ТӨВИЙГ БАРИХ ТӨСВИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, ДЭЛГЭРХААН БАГТ Засгийн газрын бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгөөр Юнителийн сүлжээтэй болжээ.

 

  • Газрын тухай хуулийн хэлэлцүүлэгт гадаадын иргэнд газар өмчлүүлэх талаар яригдаж байсан. Газар өмчлүүлэх эрхийг хаах хэрэгтэй.
  • Тендерийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг тендерт оролцох боломжийг хангах хэрэгтэй мөн аймагт УТ, ОНХС-аас хийгдэж байгаа ажилд тавилга модон эдлэлд орон нутгийн иргэдээ дэмжиж захиалга өгөн хийлгэх боломж байдаг уу?
  • Дотоодын үйлдвэрээ сэргээх боломж байна уу?
  • "ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК нефть боловсруулдаг уу?
  • Газар худалдаж аваад газрын гэрчилгээгээ авч чадахгүй байна
  • Ахмадын сувиллын барилга хуучирч муудсан. Эмчилгээний танхим, халаалтыг сайжруулах хэрэгтэй. Хөдөөгийн иргэд УБ хотод очоод автобусаар үйлчлүүлдэг болмоор байна.
  • Газрын тухай хуулийн төсөлд бэлчээр эзэмшүүлэх гэсэн заалт орсон байсан, өвөлжөө, хаваржааны газарт байшин барьж болохгүй талаар хэлэлцэж байна энэ талаар мэдээлэл өгөөч, Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай талаар бодитой үр дүн гарган ажиллах хэрэгтэй,
  • Тусгай хамгаалалтад авсан газрыг гадаад иргэд өмчлүүлэхгүй байх
  • Тусгай зөвшөөрөлтэй ААН-ийг БИНХ-аар хэлэлцүүлэхгүй гэсэн гэж байсан энэ талаар, бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байгаа ч гүйцэтгэл удаашралтай байна. Онон голын гүүр хавар болохоор цааш явах боломжгүй далан сэтрэх аюултай байгаа.
  • Улсад 28 жил ажиллаад 49 настайдаа тэтгэвэрт гарсан одоогоор хамгийн бага тэтгэвэр авч байна.
  1. Норовлин багийн иргэн Октябрь:
  • Оюун-Эрдэний ЗГ нь дэлхий нийтийг хамарсан хүнд цаг үед хангалттай сайн ажиллаж байна.
  • ТҮ-ийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20%-ийг нэмж олгох зохицуулалт хэрэгтэй.
  • Эм маш их үнэтэй мөн чанаргүй байна.
  • Цэрэг татлагад оюунтанг тодорхойлолтоор оруулж заавал биеэр ирж үзүүлэхгүй байх зэрэг асуудлуудыг хөндлөө.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%