Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#АЙМГИЙН_ИТХ_ЫН_АРВАН_НАЙМДУГААР_ХУРАЛДААН_2023_03_09_НИЙ_ӨДӨР_ХУРАЛДАНА

2023-03-01

 
✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж Арван наймдугаар хуралдааны товыг 2023 оны 3-р сарын 09-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар тогтлоо.
 
✅Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр жагсаалтыг эрэмбэллээ.
 
1. Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2022 оны хэрэгжилтийн дүнгийн тухай
Э.Мөнх-Эрдэнэ /Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/
2. Аймгийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
С.Нямдаваа /Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
3. Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай
С.Бат-Эрдэнэ /Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /
4. “Хэнтий ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
Ү.Энх-Ариунаа /Хяналт дүн шинжилгээ, хууль эрх зүйн хэлтэс/
5. Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах орон тооны бус зөвлөл
байгуулах тухай - Ү.Энх-Ариунаа /Хяналт дүн шинжилгээ, хууль эрх зүйн хэлтэс/
6. Сүмийн зөвшөөрлийг сунгах эсэх тухай
С.Бат-Эрдэнэ /Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%