Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арван наймдугаар хуралдаанд оролцох 39 төлөөлөгчөөс 22 төлөөлөгч оролцож 56,4 хувийн ирцтэйгээр Хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар:
1.Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2022 оны хэрэгжилтийн дүнгийн тухай
- Аймгийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
- Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай
- “Хэнтий-Ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
- Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах орон тооны бус зөвлөл байгуулах тухай
- Сүмийн зөвшөөрлийг сунгах эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Өнөөдрийн хуралдаанд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар, ажилтнууд оролцож байгаа бөгөөд Төлөөлөгч Д.Баянмөнхийн санаачлагаар Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид урилгаар оролцож байна.