Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.3 дахь заалтыг тус тус үндэслэн хэрэгжилтийг “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.
Үндсэн чиглэлийн 2023 оны хэрэгжилтийн үр дүнг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт даалгалаа.
АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААНААС...