Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2023-03-11

 

Нутгийн Өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдал, ажлын уялдааг хангуулах, хуулийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, төлөөллийн байгууллагыг чадавхжуулах, мэдээлэл солилцох, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих зорилгоор Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албад зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, 18 сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд нийт 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Аймгийн ИТХ, сумдынхаа Хурлын байгууллагатай цаашид хэрхэн хамтран ажиллах, иргэдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, Төлөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн оролцоог хангах, хүүхэд хөгжил хамгааллын жилийн ажлыг дэмжихэд чиглэсэн ажилд анхаарал тавьж ажиллах талаар санал солилцон цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%