Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГ СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА.

2023-01-16

 Аймгийн ИТХ-ын Иргэний танхимаас сумдын ИТХ-ын ажлын албатай цахим уулзалтыг зохион байгуулж энэ удаагийн уулзалтаар Аймгийн Статистикийн хэлтэсээс 2022 оны мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцуулсан бол Аймгийн Татварын хэлтсээс ХАОАТ-ын хуулийн тухай, мөн тайланг хэрхэн тайлагнах талаар зөвлөмж өглөө

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%