Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАДЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2023-03-14

 

Зөвлөгөөнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж, Зөвлөгөөний зохион байгуулалт, 2023 оны ажлын талаар ерөнхий мэдээллийг АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, МУЗЗНДНТУТ хуулийн хэрэгжилт анхаарах асуудлын талаар Удирдлагын академи Сургалтын албаны дарга Я.Бямбаяр, Хяналт үнэлгээ хийх арга зүйн талаар АЗДТГ-ын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Уянга, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлаар  Дотоод, Хяналт аудитын хэлтсийн дарга  Д.Пүрэвжав, Хурал захирааны  байгууллагын уялдаа, иргэдийн оролцоо сэдвээр Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын уялдаа, анхаарах асуудал сэдвээр Бодлого зохицуулалт, иргэд олон нийтийн хэлтсийн дарга Г.Болд, Хурлын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах нь сэдвээр Хяналт, дүн шинжилгээ, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Энх-Ариунаа мэдээлэл өгч танилцууллаа.

Энэ үеэр Нутгийн өөрөө удирдах ёс, төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, түгээх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх хөгжүүлэх, орон нутгийн хөгжил дэвшилд иргэдийн санал санаачлагыг тусган хэрэгжүүлэхэд санаачлагтай ажиллаж буйд талархаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэтгэл”-ийг Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.БАТЧУЛУУН, Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга О.СҮХБААТАР, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан Э.ХУЛАН  нарыг шагнан урамшууллаа.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%