Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Өглөөний цайн уулзалтыг Хэрлэн 2 дугаар сургуулийн 50 гаруй хүүхдүүдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон энгийн яриа өрнүүллээ.
Тухайн сургуулийн дотуур байр нь 1997 онд баригдсан нь өдийг хүртэл урсгал засвар хийгдээгүй удсан, эрэгтэй 4, эмэгтэй 3 нийт 7 тасгийн 60 гаруй хүүхдүүд байрладаг ба нэг өрөөнд л гэхэд 10 гаруй хүүхэд хамт амьдардаг байна.