Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2023.03.16/

2023-03-16

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд,  жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээг танилцуулах зорилгоор уулзалтыг зохион байгуулж байна.

Тус уулзалтад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, Хурлын хорооны гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр, Б.Болортунгалаг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Мягмаржав, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Өлзийжаргал, Д.Алтантуяа, нар болон 16,17,22,23 дугаар хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцсон хэлтэс, албадаас үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох мэдээллийг өгч оролцогчдоос асуусан асуултад хариуллаа.

Энэхүү уулзалт нь хуваарийн дагуу 18,19,24-р хорооны иргэдэд  2023.03.17-ны өдөр зохион байгуулна.

Иргэд та бүхэн доорх хуваарийн дагуу уулзалтад идэвхтэй оролцоно уу

  • 18-р хорооны иргэдэд 13:00 цагаас 18-р хорооны Иргэний танхимд
  • 19,24-р хорооны иргэдэд 15:00 цагаас 19-р хорооны Иргэний танхимд

Хурлын Ажлын Алба

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%