Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН БИНХ-ЫН ДАРГА НАР ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-03-27

       Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИНХ-ын дарга нар Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

        Дархан сумын ИТХ-ын ажлын албаны дарга Б.Болдбаатар хурлын үйл ажиллагаа болон 2022 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлууд, түүний гүйцэтгэлийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэсэн юм.

       Дархан сумын 9,10, 13,14,16, Өргөө багуудын багийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Дархан хотод шинээр байгуулагдсан бүтээн байгуулалтын ажлууд буюу “Ахмадын хөгжлийн төв” Хүүхдийн төмөр зам" сургалтын төв болон Аймгийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%