Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023-03-30

          Өнөөдөр /2023.03.30/ "Дэлхийн эмч нарын баярын өдөр"-ийг тохиолдуулан улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж, эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарт Монгол Улсын Засгийн газрын “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” шагнал, Эрүүл мэндийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ийг гардуулан өглөө.

            Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар нар гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.

            Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат “Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэд олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвх, зүтгэл гарган ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагчдад баяр хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%