Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-04-18

Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос  Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь шинэчлэн чанаржуулах зорилгоор бүх аймгийн сумдын нарийн бичгийн дарга нарт “ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт 2023 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Сургалтаар  “Төрийн

албан хаагчийн ёс суртахуун” сэдвээр СУРГАГЧ БАГШ Ш.ЖАРГАЛСАЙХАН

 “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр

“БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ”, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ Л.ЦЭРЭННЯМ

 “Орон нутгийн төсөв” сэдвээр СУРГАГЧ БАГШ, САНГИЙН ЯАМНЫ ЗӨВЛӨХ

Н.ДОЛООНЖИН, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”сэдвээр СУРГАГЧ БАГШ Б.ОЮУННАСАН,

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь“ төслийн талаарх  мэдээллийг  ТӨСЛИЙН НЭГЖИЙН ЗОХИЦУУЛАГЧ Л.МЭНД-АМАР ,

“ИТХ-ын хяналтын чиг үүрэг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдвээр СУРГАГЧ БАГШ О.ТУНГАЛАГ,

 “Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал” сэдвээр МХЭАГНҮ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАГЖЖАВ,

“ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал” сэдвээр ЗАСГИЙН ГАЗАР

ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН РЕФЕРЕНТ тус тус мэдээлэл өгч,

“Сумын ИТХ-ын ажлын алба МНУХ-ны хамтын ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар тус тус

хэлэлцлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%