Үндэсний бичиг соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, төрийн албанд хос бичиг хэрэглэх тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, монгол бичгээр зөв сайхан бичих дадал эзэмшүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Төрийн бүх албан хаагчдийн дунд “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” уралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зарлалаа.
Уралдаанд: Дараах 2 төрлийн аль нэгийг сонгон бичиж оролцоно.
- “Төрийн албан хаагчийн тангараг”-ийг хичээнгүй сайхан бичиж, бичвэрийн баруун доод хэсэгт ажил, албан тушаал нэрээ бичнэ.
- “Хан Хэнтий уулын аймаг-100 жил” гэсэн бичвэрийг мод, чулуу, даавуу зэрэг ямар ч төрөл харгалзахгүй материал ашиглан Монгол бичгээр бичнэ.
Бичвэрүүдийг өөрийн цахим хуудаст “Хэнтий- иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” https://www.facebook.com/profile.php?id=100008553550168 албан ёсны хуудаст хамт байршихаар илгээж, хамгийн олон хандалт авсан бичвэрүүдээс алдаагүй, хичээнгүй, сайхан, агуулга сайтай бичсэн эсэхийг аймгийн эх хэлний зөвлөлийн оролцоотойгоор шалгаруулж, эхний 3 байрыг шагнана.
Уралдааны шагнал:
Тэргүүн байр-2, Батламж, 100.000 төгрөг
Дэд байр-2, Батламж, 80 000 төгрөг
Гутгаар байр-2, Батламж, 70 000 төгрөг
Холбоо барих:
Фэйсбүүк хуудас: Хэнтий- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Утас: 70562085, 99560945