Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ МӨРӨН СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-04-18

 

Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Төрийн байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2023.04.04/ Мөрөн суманд ажиллалаа.

Энэ үеэр ГХУСАЗСЗ-ийн гишүүд сумын иргэд, Төрийн албан хаагчидтай уулзаж Архивын 2023 оны үзлэг, Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч зөвлөн тусалж, Хүүхдийн эрхийн зөрчлийн шийдвэрлэлт, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалсан ба ЕБС-ийн сурагчдад Тамхи болон электрон тамхины найрлага, түүний хор уршигийн талаар мэдээлэл хийн ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг маргааш буюу 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 09.00 цагт Жаргалтхаан сумын иргэд хөдөлмөрчид, Төрийн албан хаагчидтай уулзах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%