Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулууны урилгаар өнгөрсөн оны 10 дугаар сард БНСУ-ын Танжин хотын удирдлагууд Хэнтий аймагт айлчилсан бөгөөд энэ үеэр олон талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг үзэглэсэн билээ.
Гэрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр иргэдийг ажиллуулах асуудал тусгагдсан бөгөөд “Jump academy”-аар дамжуулан цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн эхний ээлжийн 10 иргэн энэ оны 3 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ыг зорьсон бол 2 дугаар шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн 14 иргэн 4 дүгээр сарын 20-ны БНСУ-ыг зорих боллоо.