Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТАНАЛТ, ТАЙРАЛТЫН СТАНДАРТЫГ ЗӨВ ХИЙХ НЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-04-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу "Ногоон байгууламжийн таналт, тайралтын стандартыг зөв хийх нь" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. Тус хэлэлцүүлгийн эхэнд Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооны тэргүүн Э.Алтан-Од төв гудамжны мод тайралтын талаар яагаад хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан талаараа мэдээлэл өгөв.
Мөн урилгаар УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбат цахимаар оролцож “Хотын ногоон байгууламжийн мод, сөөгний хэлбэржүүлэлт” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөмж өглөө.
Доктор Д.Сүхбат Ховд аймгийн төв гудамжны ногоон байгууламжийн моддыг буруу тайрсан нь тухайн модны ургалтад сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Тиймээс мод танах, тайралт хийх ажлыг мэргэжлийн байгууллагууд нь зөв хийх шаардлагатайг зөвлөв. Үүнээс гадна Улаанбаатар хотын ногоон байгууламжид Ховд аймагтай адил асуудлууд байгааг жишээгээр тайлбарлалаа.
Ховд хотын ногоон байгууламжийн таналт, тайралтыг цаашид хэрхэн хийх талаар хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал солилцсон чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлгийн үр дүнд "Ногоон байгууламжийн таналт, тайралтын стандартыг зөв хийх" талаар нэгдсэн ойлголтод хүрч, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан ИТХ-н даргын зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%