Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэргэжилтнүүд, Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд “Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй” нэгдсэн сургалтад хамрагдаж байна.
Төрийн байгууллагууд энэ оноос эхлэн албан хэргээ кирилл, монгол хос бичгээр зэрэгцүүлэн хөтөлж, туршиж эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний бичгийн цахим бичвэрийн дадлага сургалтад хамрагдаж, үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал өвийг судлах, үндэсний бичгээ эзэмших арга барилд суралцаж байна.