Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдлаан хуралдлаа

2023-02-09

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлөөлөгчдийн 75%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2. Сумын “Хүндэт иргэн” цол тэмдэг олгох тухай
3. Жил зарлах тухай
4. 2023 онд паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал амьтны тоог батлах тухай
5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг зарлах тухай
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсох тухай
7. Байгалын нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл баталгаажуулах тухай
8. Тогтоолуудыг хүчингүй болгох тухай
9. Дулаанд холбох ажлын хэсэг байгуулах тухай
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн төлөөлөгчдөөс гарсан саналуудыг төлөвлөгөөнд тусган баталсан.
2023 оныг “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.
Сумын "Хүндэт иргэн"-ээр сумын уугуул ШУА-ын Философийн ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Ган-Өлзий, сумын уугуул Тогтохын Соёлхүү, сумын Засаг даргаар ажиллаж байсан Магваны Болд нарыг тодорхойлон шагналаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тойрогт төлөөлөгчийн орон гарсантай холбогдуулан хуулийн дагуу Норовлин багт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Ням гаригт явуулахаар товлон зарлаж, сонгууль явуулах, санал авах байрыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Цэдэнжавын нэрэмжит Соёлын төвд зохион байгуулахаар тогтоон, аймгийн ИТХ-д тогтоолыг хүргүүлсэн.
Батширээт сумын Барх, Онон багийн нутаг дэвсгэрт иргэдийн оролцсон байгалийн нөөцийн хамтын менежментийг хариуцах “Хөх хавцал”, “Ноён эг”, “Цэгээн”, “Хамтын хүч”, “Манаат”, “Хаслиг”, “Арангатай”, “Онон харуул” нөхөрлөлүүдийг үүсгэн байгуулсан.
Оны шилдгийг шалгаруулах журам, хүүхдийн эрхийг хангаж ажиллах “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийг тус тус хүчингүй болголоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%