Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 18-р хуралдаан

2023-03-20

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 18-р хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгчдийн 80%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
2. “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай
3. Спорт заалны үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай
4. Сумын сонгуулийн хороо байгуулах тухай
5. Сурталчилгааны материалыг байршуулах газар тогтоох тухай
6. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж буй иргэд, ААН, байгууллагуудыг дэмжих “Нээлттэй Батширээт сум” хөтөлбөр батлах тухай
7. Засаг даргын үйл ажиллагааны болон цаг үеийн мэдээ мэдээллийг сонсох тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн төрийн албан хаагчдад орон нутгийн цалингийн нэмэгдлийг 20%-иар нэмэгдүүлэх, мөн дутагдсан зардлуудыг тодотгох шийдвэр гарсны дагуу сумын 2023 оны төсөвт тодотгол хийж давсан орлогоос төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20%-иар нэмэгдүүлж, байгууллагуудын түлш халаалалтын зардлууд дээр нэмж тодотгол хийсэн.
спорт заалны үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоосон.
- Норовлин баг дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 6 сарын 18-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор хуулийн дагуу сумын сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, сурталчилгааны материал байршуулах газрыг тус тус тогтоосон.
МУ-ын Засгийн газар "Алсын хараа-2050 " урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, орон нутгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж буй иргэд, ААН, байгууллагуудыг дэмжих “Нээлттэй Батширээт сум” хөтөлбөрийг батлан, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг яаралтай боловсруулан сумын ИТХ-аар батлуулж ажиллах, Мөн “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин сайтар боловсруулж хуралд оруулж батлуулахыг сумын Засаг даргад даалгасан.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%