Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ПОЛИТЕХНИКИЙН ОЮУТНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон явуулж сжрагчид, оюутнуудыг Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танил

2023-05-10

Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон явуулж сжрагчид, оюутнуудыг Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, сурталчлах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дундговь Политехник коллежийн оюутнуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг танилцуулах нэг өдрийн аялал зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сурагчдыг хүлээн авч, ярилцлага хийж гарын бэлэг гардууллаа. Мөн оюутнууд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “БАРИМТЫН ҮНЭ ЦЭНЭ – ӨВ СОЁЛ” үзэсгэлэнг үзэж, сонирхлоо. Тус үйл ажиллагаанд ач холбогдол өгөн, сурагчдыг хүндэтгэн хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олонд оюутан сурагчдын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%