Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИНХ-ЫН ДАРГА НАР “ERSDEL DARKHAN” АППЛИКЕЙШН АШИГЛАН ЭРСДЛИЙГ МЭДЭЭЛЖ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-04-20

Ersdel.e-darkhan.mn” сайт болон гар утасны аппликейшн нь багийн нутаг дэвсгэрт үйлдэж болзошгүй урьдчилан таамаглаж болохуйц үр дагавар эрсдлийг мэдээлэх боломжтой юм. Ингэхдээ эрсдэл мэдэгдэх хэсэгт аюул эрсдлийн талаар мэдээлэл оруулж, өөрийн оруулсан мэдээллээ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ- ХУВААРИЛАГДСАН-ШИЙДВЭРЛЭГДСЭН дарааллын хүрээнд эрсдлээ шийдвэрлэсэн эсэхээ хянах боломжтой юм.

Иймд ИНХ-ын дарга нар багийн нийт нутаг дэвсгэрт эрсдэлд оруулж болзошгүй газрын мэдээлэл буюу сургууль цэцэрлэг, тоглоомын талбай, нийтийн орон сууцны дээвэр цоож, ил гарсан цахилгааны утас зэрэг эрсдлийг ERSDEL DARKHAN аппликейшнаар дамжуулан мэдээлж, хамтран ажиллана.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%