Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХУРДАН” ТӨВ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-28

✅Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах зорилгоор бүх аймаг, дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдаж байна. Өнөөдөр /2023.05.28/  "ХУРДАН" төв Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ. 

✅Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Үйлчилгээний төвийн дарга Б.Оргил, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар оролцлоо. 

✅Дархан-Уул аймагт одоогоор Дархан захын 1 цэгийн үйлчилгээний цэг, Монгол шуудан, 1,2,3-р багийн байр, 9,10-р багийн байр, 11,12-р багийн байр, 13,14,16-р багуудын байранд тус тус ХУР-ДАН цэг байгуулагдаж иргэдэд үйлчилж байна. Удахгүй 15-р баг болон Малчин багуудад байгуулагдах юм. 

✅Цаашдаа Дарханд байгуулагдах нийт 17 "ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 747 үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Мөн E-Mongolia 3.0 системийг иргэд 4 төрлөөр ашиглах боломжтой. Үүнд, веб сайт, гар утас, киоск ТҮЦ машин, Хурдан төвүүд багтаж байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%