Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨЛЗИЙТ СУМАНД "ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-05-25

Аймгийн ИТХ-аас 5 сарын 25- ны өдөр Өлзийт суманд "Төлөөлөгчийн өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд аймгийн ИТХ-ын ажлын тайлан мэдээ, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, төлөөлөгч И.Эрдэнэбилэг нар 2022-2023 онд Өлзийт суманд хийсэн ажлын тайлан, улс аймгийн хөрөнгө оруулалтаар Өлзийт суманд хийсэн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн ЕБС-ийн удирдлага багш нар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хамтарсан багийн ажлын хэсэгтэй уулзаж зөвлөмж өгч санал хүсэлтийг сонслоо. Ном хандивлах сайхан аяны хүрээнд хандивлагдсан 1000 номыг Өлзийт сумын Номын санд хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд нийт 100 гаруй иргэд, албан хаагчид оролцлоо. Мөн уулзалтын үеэр МУУГЗ Б.Магсаржав, МУГЖ Н.Амгалан, МУСТА Ж.Ганчимэг нар ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн иргэдээс Азтан тодруулж Манжуур аялах эрх 3ш, Сүм хөх бүрд амралтын газарт амрах эрх 20ш тус тус шалгарууллаа

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%